


Та өөрийн хийгээгүй гэмт хэргийг хүлээх үү? Жил бүр АНУ-д тоо томшгүй олон сэжигтэн ийм байдлаар гэм буруугаа хүлээдэг бөгөөд мэргэжилтнүүдийн хэлснээр туршлагатай байцаагчид хэнийг ч юу ч хүлээлгэж чаддаг аж. Өмгөөлөгч Жэйн Фишер-Байриалсен гэм буруугүй хүмүүсийг хэт шахаж, худал мэдүүлэг өгөхөд хүргэдэг байцаалтын арга барилыг зогсоохоор шийджээ.