


Жак Сим буюу “Ноён Жорлон” нь дэлхийн ариун цэврийн нөхцлийг сайжруулахын төлөө тэмцэгч хүн юм. Сингапурын ядуу хороололд төрж өссөн тэрээр жорлонгүй амьдрал ямар хэцүүг биеэрээ мэдэрсэн. Одоо тэрээр хэн ч ярихыг хүсдэггүй энэ асуудлыг шийдэхийн төлөө бүх амьдралаа зориулж байна