
Сүүлийн шинэчлэлт: 2026-03-10
“Dramax” нь интернэт орчинд гар утас, таблет, зөөврийн болон суурин компьютер ашиглан “Dramax” аппликейшн ашиглах болон www.dramax.mn веб сайтаар дамжуулан гадаад, дотоодын шилдэг кино, шоу нэвтрүүлэг, телевизийн сувгуудыг үзэх боломжтой интернэтэд суурилсан контентын үйлчилгээ юм.
Энэхүү “Dramax” үйлчилгээний нөхцөл (цаашид “Нөхцөл” гэх) нь хэрэглэгчдэд “Dramax” үйлчилгээ (цаашид “Үйлчилгээ” гэх) үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан үндсэн баримт бичиг бөгөөд хэрэглэгч доорх мэдээлэлтэй уншиж танилцан, "Үйлчилгээний нөхцөл"-д заасан нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрнө. Хэрэглэгч имэйл хаяг, утасны дугаараа оруулан үргэлжлүүлэх товчийг дарснаар эсхүл Gmail, Facebook зэрэг гуравдагч талын үйлчилгээ ашиглан Dramax вэбсайтад нэвтэрснээр таныг тус Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Хэрэв та “Үйлчилгээний нөхцөл”-д заасан нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй бол бүртгэл үүсгэн нэвтэрч орохгүй байхыг анхаарна уу; энэ тохиолдолд Үйлчилгээг ашиглах боломжгүй болно.
Dramax нь хэрэглэгчдэд интернетээр дамжуулан доорх төрлийн контент үзэх боломжийг олгодог онлайн стриминг платформ юм:
Dramax нь үйлчилгээний чанар, аюулгүй байдал, системийн ажиллагааг сайжруулах зорилгоор үйлчилгээний бүтэц, функцийг шинэчлэх, өөрчлөх эрхтэй.
Хэрэглэгч энэхүү Нөхцөлийг зөвшөөрснөөр Үйлчилгээг ашиглахтай холбоотой төлбөрийг урьдчилж төлөхийг зөвшөөрөх болно.
Хэрэглэгч дараах төлбөрийн аргаар үйлчилгээг ашиглаж, багц идэвхжүүлэх эсвэл контент түрээслэх боломжтой:
Зарим үйлчилгээг ашиглахын тулд хэрэглэгч бүртгэл үүсгэх шаардлагатай байж болно. Бүртгэлтэй холбоотой хэрэглэгчийн үүрэг:
Хэрэглэгч Dramax үйлчилгээг ашиглахдаа доорх үйлдлийг хийхийг хориглоно:
Dramax нь дээрх нөхцөлийг зөрчсөн хэрэглэгчийн хандалтыг хязгаарлах эсвэл бүртгэлийг хаах эрхтэй.
Dramax вебсайт дээр байрлах бүх контент (кино, зураг, текст, дизайн, программ хангамж, лого зэрэг) нь Dramax болон холбогдох эрх эзэмшигчдийн оюуны өмч бөгөөд хэрэглэгч эдгээрийг зөвшөөрөлгүй хуулбарлах, тараах, олон нийтэд түгээх, худалдах эрхгүй.
Dramax үйлчилгээ дараах шалтгаанаар түр тасалдаж болзошгүй: системийн шинэчлэл, серверийн засвар, техникийн доголдол, интернет сүлжээний асуудал. Ийм нөхцөлд үүсэх аливаа хохиролд Dramax бүрэн хариуцлага хүлээхгүй.
Dramax нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Dramax-ийн Нууцлалын бодлогын дагуу хамгаална.
Dramax нь шаардлагатай тохиолдолд үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд шинэчилсэн нөхцөлийг вэбсайт дээр байршуулснаар хүчин төгөлдөр болно.
Dramax нь хэрэглэгчийн буруутай үйлдэл, гуравдагч этгээдийн үйл ажиллагаа, интернетийн доголдлоос үүдсэн аливаа хохиролд хариуцлага хүлээхгүй.
Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг дараах хаягаар хүлээн авна:
Имэйл: support@dramax.mn
Вебсайт: www.dramax.mn
© 2026 DramaX. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.